All writing
Builder NotesMongolian2 min

Би хэрхэн өөрчлөгдөж байна вэ

Архитектураас эхэлдэг builder mindset-аас бодит асуудал, нарийн workflow, evidence-first product thinking рүү шилжиж байгаа тухай.

Jun 19, 2026·turuu

Олон жил би сонирхолтой асуудал харахаараа эхлээд архитектур боддог байсан.

Ямар module байх вэ. Ямар auth хэрэгтэй вэ. Multi-tenancy яаж хийх вэ. Billing, credits, roles, permissions, integrations, workflow, admin гээд системийн дүр зураг хурдан томордог.

Энэ нь муу чадвар биш. Гэхдээ product эхлэхэд дангаараа хангалтгүй.

Өмнөх default pattern

Өмнө нь миний толгойд ихэвчлэн ийм дараалал явдаг байсан:

  • interesting problem;
  • architecture;
  • more capabilities;
  • platform;
  • market later.

Ийм замаар олон хэрэгтэй зүйл сурсан. Intelligo-ийн олон жилийн evolution ч энэ pattern-ийг тод харуулдаг.

Гэхдээ startup, production AI, open-source product дээр ажиллах тусам нэг зүйл илүү тод болсон: generalise хийх зөв цаг гэж байдаг.

Одоо барих гэж байгаа pattern

Одоо би илүү өөр дараалал барихыг хичээж байна:

  • real problem;
  • narrow workflow;
  • evidence of repeated need;
  • product;
  • reusable infrastructure.

Энэ нь архитектураа хаяж байна гэсэн үг биш. Харин architecture-г problem evidence-ийн дараа авчирч байна гэсэн үг.

Юу өөрчлөгдөв

Tixy надад product finished гэдэг нь company works гэсэн үг биш гэдгийг заасан.

Mazaal дээр production AI нь model call биш, харин permissions, usage, credits, operations, handoff, observability зэрэг product system гэдгийг бүр илүү гүн харуулсан.

Open Apps дээр directory хийхэд хүртэл schema, validation, imports, review workflow хэрэгтэй болж, тэндээс Grove төрсөн.

Одоогийн фокус

Одоо миний гол ажил бол Open Apps + Grove.

Open Apps нь public product. Grove нь цаана нь байгаа reusable framework. Intelligo + Ignite дараагийн том foundation work. Tinkr болон no-cap.org бол туршилт.

Гол өөрчлөлт нь энгийн: илүү том харах чадвараа хадгална, гэхдээ эхлэхдээ илүү нарийн, илүү шалгагдсан, илүү бодит workflow-оос эхэлнэ.

Practical notes on product, AI systems, open source, and builder work.

Get in touch →